Боловсролын үйлчилгээ  

Компани нь 1998 оноос эхлэн АНУ-н хэлний төв, сургуулиудад оюутан зуучилж ирсэн бөгөөд Монголын хүүхэд, залуучуудад АНУ, Япон, Канад, Хятад Улсын их, дээд сургууль, коллежуудад сонирхсон мэргэжлээр нь элсэж суралцахад нь зуучилж тусалдаг. 2001 оноос эхлэн АНУ-н Калифорни муж улсын “EL CAMINO”, “LONG BEACH”, “DESERT”, “SANTA ANA”, “LA CITY” коллеж, Вашингтон муж улсын “PENINSULA”, “SKAGIT VALEY”, Колорода муж улсын “RED ROCKS”, “SEATLE”, “SF CITY” коллежууд, “AMERICAN ENGLISH”, “POLY”, ESL зэрэг англи хэлний төвүүдийн албан ёсны элсэлтийн төлөөлөгчөөр ажиллаж одоогоор англи хэл, эдийн засаг, хууль, бизнесийн удирдлага, телевиз, радио холбоо, сэтгүүлч, зэрэг мэргэжлүүдээр нийт 100 гаруй оюутан илгээгээд байна.

Сэтгэгдэлүүд  

АНУ-д сурч боловсрох гэсэн миний хүсэлтийг хүлээн авч зорьсон хэрэгт минь гүн туслалцаа үзүүлж, цаг заваа гарган санаа тавьж тусалж дэмжсэний ачаар миний хүсэл мөрөөдөл минь биелж АНУ-ын Эл Камино колежид хүссэн мэргэжилээрээ суралцах болсондоо хязгааргүй их баяртай байна.
Эс-Эн-Жи Интернэшнл ХХК-ын Шагай эгч болон бусад бүх ажилтан нартаа ажил амьдрал бизнест тань улам их амжилт хүсэж над шиг олон хүүхэд залууст тусалж байгаарай гэж хүсье.
Мөн урам өгч сэтгэл санааг минь байнга зоригжуулж, урилцлаганы хичээлд бэлтгэж байсан Мөнхтуяа багшдаа маш их баярласанаа илэрхийлж амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн:
Гомборагчаа овогтой Цэрэнжаргал
2008.08.20

World Clock


 Ulan bator, Mongolia

 London, UK

 Moscow, Russia

 New York, USA

 Los Angeles, USA
Copyright © 1998-2009. SNJ International LLC. All rights reserved. Designed by Infostar.
Та манай   
Free Counter
   дахь зочин боллоо.